Системийн модулиуд

ž   Карт эзэмшигчийн бүртгэл
Хөнгөлөлтийн карт эзэмшигчийн ерөнхий мэдээлэл, түүний эзэмшиж буй картын мэдээлэл, хамтран эзэмшигчийн мэдээлэл, цаашлаад карт эзэмшигчийн хийсэн худалдан авалтын мэдээлэл, бонусын үлдэгдэл, бэлгийн болон VIP картын үлдэгдлийн мэдээллийг нэгтгэн харуулна.

ž   Худалдан авалтын бүртгэл
Худалдан авалтын бүртгэл системд бүртгэгдээгүй үед нөхөн бичих бөгөөд картын дугаар, хэрэглэгчийн нэр, худалдан авалт хийсэн огноо, нийт дүнг оруулна.

ž   Картын гүйлгээний бүртгэл
Карт эзэмшигчдийн бонус, бэлгийн, VIP картын мэдээллийг нөхөн бүртгэнэ. Картын дугаар, хэрэглэгчийн овог нэр, картын төрөл, огноо, ашиглагдсан дүн, нэмэгдсэн дүнг оруулна.

ž   Хамтран эзэмших хүсэлт
Энэ нь картыг хоёр болон түүнээс дээш хамтран эзэмшигчтэй болгож холбох буюу дундын нэг данстай болгохыг хэлнэ. Ингэснээр аль нэг картанд цугларсан бонусыг хамтран эзэмшигч картнаас ашиглах боломжтой болох бөгөөд худалдан авагч, үйлчлүүлэгчид хэрэглэхэд хялбар болж, хөнгөлөлт эдлэх боломж уян хатан болох юм.

ž   Зөвшөөрөл олголт
Энэ модулиар картыг идэвхижүүлэх, хамтран эзэмших, астгах хүсэлтүүдийг хүлээн авч баталгаажуулна.

ž   Картын жагсаалт
Системд бүртгэгдсэн бүх картын нэгдсэн дэлгэрэнгүй мэдээллийг хугацаа болон картын дугаараар шүүн харуулна.

ž   Зөрчлийн шалгуур
Тухайн картын мэдээллийг хөнгөлөлтийн картын систем дээрх болон дэлгүүрийн систем дээрхтэй харьцуулан зөрчилтэй эсэхийг харна.

No comments:

Post a Comment